ТӨВ: “Төв аймаг 100 жил” сэдэвт маркийг худалдаанд гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. “Төв аймаг 100
жил” сэдэвт шуудангийн маркийн нээлт, дугтуйнд гарын үсэг зураг ёслол өнөөдөр болов.
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар,
“Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар нар анхны марктай дугтуйнд гарын үсэг зурснаар өнөөдрөөс албан ёсоор гүйлгээнд гарч эхэллээ.
Нийт 20 мянган хувь хэвлэсэн маркийг хот, хөдөөгийн шуудангийн салбаруудаас худалдан авах
боломжтой.
Маркийн төв хэсэгт Төв аймгийн сүлд, чимэглэл
хэсэгт 100 жилийн ойн лого, Монгол Улсын төрийн тахилгат Богдхан уул, Манзуширын
хийд, Зоргол хайрхан уул, Туул гол, Монголын улаан номд орсон тахь, Нутгийн
удирдлагын ордон, Ноён уулаас илэрсэн эсгий ширмэл ширдэг, ахуй байдлыг монгол
зургийн аргаар дүрслэн харуулжээ.
Энэхүү марк нь “Монгол шуудан” ХК-ийн 1127 дахь марк бөгөөд Төв
аймгийн тухай өгүүлэх 18 дахь удаагийн марк болж байгаагаараа онцлог.