ТӨВ: 100 жилийн ойн хүрээнд соёл, урлагийн 15 үйл ажиллагааг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд соёл, урлагийн салбарт нийт 15 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас аймгийн 27 сумын “Өв соёлын төв өргөө” цогцолбор, бүтээн байгуулалтын ажил онцлог байна.
Сум бүр нэг өргөөтэй байх бөгөөд баяр наадмын өдрүүдэд сумынхаа онцлог, өв соёлыг харуулсан үзэсгэлэнг дэлгэх юм.
Цаашид тус өргөөг жилийн
дөрвөн улиралд ашиглах боломжтой бөгөөд хүндэтгэлийн хүлээн авалт, томоохон
тэмцээн уралдаан, элсэлтийн ерөнхий шалгалтын үед буудлын чиглэлээр ашиглах боломжтой.