ХОВД: 28 иргэн төрийн албан хаагчийн тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Үндэсний
их баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа зохион
байгууллаа.
Энэ
удаа төрийн 11 байгууллагын 28 албан
хаагч өөрийн сурсан мэдсэнээ аймаг орон нутаг, улс эх орондоо зориулж, хууль дүрмийг чанд мөрдөн, үнэнч шударгаар
ажиллахаа илэрхийлж, төр, ард түмэндээ батлан тангараглалаа.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 5926 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 650 гаруй алба хаагч нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж буй.
Төрийн
албаны ерөнхий шалгалтыг улирал бүр буюу жилд 4 удаа зохион байгуулдаг болсон. Энэ
хүрээнд Ховд аймагт төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн
дагуу 2023 оны 1, 2 дугаар улиралд зохион байгуулахад 288 иргэн шалгалт өгч, 91 иргэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлжээ.
Төрийн албан хаагчид ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгүүлсний
дараа төрийн албаны сул орон тоонд тусгай шалгалт өгч тэнцсэн тохиолдолд ийнхүү тангараг өргөдөг аж.