ЗАВХАН: Бэлчээрийн мониторинг судалгааг бүрэн ашиглахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/.
Тус аймгийн нийт бэлчээр нутгийн 83.56 хувь нь мал сүргийг хэрэгцээт
тэжээлээр хангах боломжтой.
Завхан аймаг байгалийн гурван бүсэд хамаардаг цөөхөн аймгийн нэг. Тиймээс бэлчээр нутгаа ангилж, тухайн газарт тохирсон малыг бэлчээх нь чухал. Бэлчээрийн даац, ургаж буй ургамлын онцлог, тэжээллэг чанарт нь тохируулж малаа бэлчээх гэх мэт бэлчээрийн мониторинг судалгаанд үндэслэн бэлчээрээ хамгаалах ажлыг Завханы 16 сум бодит ажил хэрэг болгож байна. Харин бэлчээрийн мониторинг судалгааг гаргачихаад байхад, бэлчээрээ өнжөөх хамгаалах ажлыг зарим сум хангалтгүй хийж байгаа нь харамсалтай юм.
Тус аймгийн Отгон, Их-Уул, Тосонцэнгэл зэрэг зүүн ба хойд хэсгийн 14 сум өндөр уулын бүсэд, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Сантмаргац, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Завханмандал гэсэн 7 сум Их нуурын хотгор ба Говийн Алтайн бүсэд хамаардаг. Харин Ургамал, Дөрвөлжин сум говийн бүсэд орно.
Завхан
аймгийн байгалийн бэлчээр нь 8330627.25 га, үүнээс мал сүргийг хэрэгцээт
тэжээлээр хангах тохиромжтой 6960989.34 га буюу 83.56 хувь, бэлчээр нутаг 51
хувь байна.
Харин
бэлчээрт ашиглах боломжгүй мөнх цас, хад, цохио, асга бүхий 1369637.91 га буюу
16.44 хувь талбай байна.
Монгол орны бэлчээр хадлангийн ангилгааны дагуу нийт 244 төрлийн бэлчээр байдгаас Завхан аймагт 180 төрлийн бэлчээрт 70 овог, 350 төрлийн 1200 гаруй зүйл ургамал ургадаг. Тиймээс нийт бэлчээр нутагт ургаж буй ургамлын төрөл зүйл нь баялаг, малд тэжээл болохуйц тэжээллэг ургамалтай бэлчээр нутагтай гэсэн үг юм.
Тухайлбал,
өндөр уулын бэлчээр нь сарлаг, хайнаг, үхрийн тохиромжтой бэлчээрийн нутаг
бөгөөд мөн бог мал, адууг бэлчээх боломжтой. Энэ бэлчээрт зун, намрын улиралд
сарлаг үхэрт нэн тохиромжтой.
Завхан
аймгийн нийт бэлчээрийн 33.69 хувийг эзэлж буй өндөр уулын бэлчээр Тэлмэн,
Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Яруу, Алдархаан, Отгон суманд байна.
Харин
өвөл, хаврын улиралд сарлаг үхэрт нэн тохиромжтой буюу нийт бэлчээрийн 21.03
хувийг эзэлж буй бэлчээртэй нутаг Баянтэс, Асгат, Баянхайрхан, Сонгино,
Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Яруу, Алдархаан, Отгон
суманд байна.
Энэ
мэтчилэн бэлчээр нутгийн онцлог, бэлчээрийн мониторинг судалгааг хийх нь мал аж
ахуйн салбарт маш чухал юм. Дээрх судалгааг бид аймгийн нийт нутаг дэвсгэр,
бэлчээр нутгийг хамруулан төсөл хөтөлбөр, мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран сүүлийн таван жилд эрчимтэй хийсэн гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.