Иракийн цагдаа нар Шведийн ЭСЯ-ны гадна жагсагчдыг тараахын тулд ус шүршигч ашиглажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БАГДАД. /AFP/. Иракийн цагдаа нар Багдад хот дахь Шведийн Элчин сайдын яамны /ЭСЯ/ гадна жагсагчдыг тараахын тулд ус шүршигч ашигласан гэж “AFP” агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлж байгаагаар, жагсагчдыг тараахын тулд цагдаа нар мөн цахилгаан бороохой ашиглажээ. Жагсагчид хариуд нь цагдаа нар луу чулуу шидсэн байна.
Долоодугаар сарын 19-ний лхагва гарагт Шведийн цагдаа нар Стокхолм хотод Коран судрыг шатаасан эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг дахин зөвшөөрснийг эсэргүүцсэн иракчууд пүрэв гаргийн үүрээр Багдад дахь Шведийн ЭСЯ-ны байр луу дайран орж, галдан шатаасан тухай өмнө нь мэдээлсэн билээ.