ЗАВХАН: Их-Уул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт сум болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Их-Уул сум байгуулагдсаны 100 жилийн ойн
баяр наадам болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одонгоор шагнуулжээ.
Энэ сард Завхан аймгийн дөрвөн сум түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Их-Уул сумын 100 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд тохиож байна.
Баяр наадмын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг,
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар оролцож Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонг нь гардуулан өглөө.
Их-Уул сум нь хүн амын тоогоороо аймагтаа хоёрдугаарт ордог. Улаанбаатараас Улиастай, Увс чиглэлийн засмал зам дайран өнгөрдөг. Түүнчлэн төвийн эрчим хүчний системд холбогдсон, Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн сум юм.
Их-Уул сум байгуулагдсаны түүхэн 100 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд 140 харваач оролцож байна.
Тус сум нь 2021 оны үйл ажиллагааны үр дүнгээр аймгийнхаа
24 сумаас тэргүүлэн, “Оны Шилдэг” таван
сумын нэгээр шалгарсан. Мөн Их-Уул сумын Баян-Ухаа баг аймгийн хэмжээний 114
багаас ажил амжилтаараа тэргүүлж аймгийн шилдэг баг болжээ.
Тус сум 2022 онд 546.2 сая төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө
оруулалтын ажлыг хийсэн бол түүхэн 100 жилийн ойдоо зориулж бүтээн байгуулалтын
100 ажлыг төлөвлөн хийжээ.
Их-Уулсын орны намар
Их-Уул сумын Зарт баг, Ухаа хадны гол
