ЗАВХАН: Үндэсний бөхийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/.
Тус аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн
барилдаанд нийт 256 бөх зодоглож уран мэхээ
уралдууллаа.
Бөхийн
барилдаанд улсын гарьд Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба, улсын заан М.Лхагвагэрэл, улсын
харцага Ш.Пүрэвгарьд нар шөвгийн дөрөвт үлдэж, улсын заан М.Лхагвагэрэл аймгийнхаа
түүхт 100 жилийн ойн баяр наадамд түрүүллээ.
Харин улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж наадамчин олноо баясгалаа. Завхан аймаг байгуулагдсаны түүхэн 100 жилийн ойн баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд нийт 64 бөх барилдсан.
Ингээд Баян Өлгий аймгийн харьяат сумын заан Ч.Баатарбек түрүүлж, Завхан аймгийн Улиастай сумын харьяат н.Батзориг үзүүрлэлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Завхан аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд