ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-15 12:29:26

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар ажлын албаныхаа бүтэц, албан тушаалын зэрэглэл, ажилтнуудын ажил үүргийн хуваарийг хэлэлцэж баталлаа.

Тухайлбал, Хурлын дарга улс төрийн албан тушаалтан бөгөөд ИТХ-ын болон тэргүүлэгчдийн хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг баталгаажуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, тэргүүлэгчид, хороо, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах, хурлаа дотоод, гадаадад төлөөлөх аж.

Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга ТЗ-11-ээр цалинжих ба хурлын дотоод ажил, хуралдаан, ажлын албыг удирдан чиглүүлэх, дарга, тэргүүлэгч, төлөөлөгчидтэй ажиллах хариуцлагатай үүргийг биелүүлдэг.

Даргын жолооч ТҮ-3-аар зэрэглэгдэж ажлаа хийнэ. Бусад 6 ажилтан тус бүр ТЗ-5 зэрэглэлд хамрагдах бөгөөд дор дороо хариуцсан ажилтай. Заримыг дурьдвал, даргын туслах гадаад харилцаагаа, хурлын хуралдаан, тогтоол шийдвэр хариуцсан ажилтан, цагаатгах ажлаа, хууль эрх зүй, ГХУСАЗСЗ хариуцсан албан хаагч баг сумдын уялдаа холбоогоо давхар хариуцах үүрэг чиглэлтэй байхаар тогтлоо.

Архангай аймгийн ИТХ-ын ажлын алба орон тоогоо хоёроор багасгаж, есүүлээ ирэх 4 жилд ажиллахаар болж байна.

Архангай аймаг Л.Булган

 

 

関連ニュース