ДУНДГОВЬ: Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 106.1 хувьтай биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-18 08:11:54
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Энэ оны 7 дугаар сарын байдлаар Дундговь аймгийн орон нутгийн төсөвт 5.1 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрч, орлогын төлөвлөгөө 106.1 хувьтай биелжээ.


Харин улсын төвлөрсөн төсөвт оруулах орлогын төлөвлөгөө 130.0 хувьтай биелж, 1.6 тэрбум төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулсныг аймгийн Татварын хэлтэс болон ЗДТГ-ын СТСХ-ээс мэдээлэв. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор тус аймгийн нийт орлого 49.5 тэрбум төгрөг болж, төлөвлөгөөний биелэлт 95.1 хувьтай байгаа аж.


Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Дэлгэрцогт, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Сайхан-Овоо, Сайнцагаан, Адаацаг сум 1.7-139.1 хувиар биелүүлсэн бол Говь-Угтаал, Эрдэнэдалай, Луус, Дэлгэрхангай, Дэрэн, Хулд, Өндөршил, Дэлгэрцогт сум 7.8-28.1 хувиар тасалдуулсан байна. Харин орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлага 26.1 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 21.1 хувиар өсчээ.


Зардлыг төрлөөр нь авч үзвэл цалин хөлс, нэмэгдэл, урамшууллын зардал өмнөх оны мөн үеийнхээс 2.7 хувиар буурч, 4.1 тэрбум төгрөг болсон нь нийт зардлын 15.6 хувийг эзэлж байгаа аж. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл, урсгал зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж, бараа үйлчилгээний зарим зардал буурсан бол бусад зардал 6.0-38.2 дахин өссөн байна.

関連ニュース