ДУНДГОВЬ: Ажлын байранд зуучлуулсан иргэдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-18 09:28:12
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 2023 оны 7 дугаар сарын байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 425 иргэн ХХҮГ-т бүртгүүлэн ажлын байранд зуучлуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 20.0 орчим хувиар өсчээ.

 

Тэдгээрийн 220 буюу 51.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилд зуучлуулсан иргэдийн 50.0 хувь нь ХАА-н салбарт, 9.0 хувь нь боловсролын салбарт, 6.0 хувь нь уул уурхайн олборлох үйлдвэрийн салбарт, 10.0 хувь нь төрийн удирдлагын салбарт, 8.0 хувь нь боловсруулах аж үйлдвэрийн салбарт, 17.0 хувь нь худалдаа, үйлчилгээ зэрэг бусад салбарт ажиллаж байна.

 

Харин энэ сарын байдлаар бүртгэлтэй, ажил хайгч иргэн 235 болж, аймгийн хэмжээнд 10000 хүнд ногдох ажил хайгч иргэдийн тоо 72 байгааг ХХҮГ-аас мэдээллээ. Ажил хайгч иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 15.2 хувиар буурсан бөгөөд бүртгүүлсэн иргэдийн 59.6 хувь буюу 140 нь эмэгтэйчүүд байна.  

関連ニュース