АРХАНГАЙ: Ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 18.6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-12 11:42:40

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн 2022 оны давсан орлогоос болон 2023 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөлтөд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг журамд заасан хувь хэмжээний дагуу 144.977.62 төгрөгийг зарцуулахаас аймаг, сумын ИТХ-аар 162.099.82 төгрөгийг зарцуулахаар батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны Архангай аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд БНАТТХ-ийн 18.1 заасан хувь хэмжээгээр буюу байгалийн ургамал 15 хувь, ан амьтан-50 хувь, газар 15 хувь, ой 85 хувь, ус рашаан 35 хувиас доошгүй хэмжээгээр төлөвлөсөн байх гэж заасан байна.

 

Архангай аймгийн хувьд 2023 оны эхний хагас жилийн байдлаар байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг тус бүрээр нь задалбал газрын төлбөрийн гүйцэтгэл 8.3 хувь, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 18.6 хувь, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 38.9 хувь, ус рашааны төлбөрийн орлогын гүйцэтгэл 0.014 хувь, байгалийн ургамал ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 0.01 хувьтай байна.

関連ニュース