ХОВД: Малчдын түвшинд хадлан бэлтгэх ажил 99.8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-10-09 11:06:58

Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ жил малчдын түвшинд хадлангийн талбайгаас 58.6 мянган тонн өвс бэлтгэхээр төлөвлөсөн.


Одоогийн байдлаар сум, багийн малчид хамтран 58.5  мянган тонн өвс бэлтгэжээ. 


Ийнхүү Ховд аймагт хадлан бэлтгэх ажил дуусах шатандаа буюу 99.8 хувьтай явж байна. 


Мөн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд тус аймаг энэ жил гурван мянган тонн тэжээл, найман мянган тонн хужир шүү бэлтгэх төлөвлөгөө гаргасан.  Үүнээс одоогийн байдлаар 1.1 мянган тонн тэжээл, 3.4 мянган тонн хужир шүү бэлтгээд байна. 

関連ニュース