Google компани Японы монополийн эсрэг хуулийг зөрчсөн эсэхийг шалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-23 17:16:00

ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 23 /Reuters/. Японы шударга өрсөлдөөнийг хянах байгууллага Европын болон бусад томоохон орнуудын эрх баригчид ийм арга хэмжээ авсны дараа Google компанийн хайлтын үйлчилгээ монополийн эсрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй эсэхийг шалгаж эхэлнэ гэж даваа гарагт мэдэгдлээ.


Тодруулбал, тус компани нь өрсөлдөгчдийнхөө хайлтын системийг суулгахгүй байх нөхцөлтэйгээр Android ухаалаг гар утас үйлдвэрлэгчдэд орлогынхоо тодорхой хэсгийг өгөх замаар Японы монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг  тус улсын Шударга худалдааны комисс (JFTC) шалгах аж. 


Европын холбоо /ЕХ/, АНУ болон бусад орнуудын монополийн эсрэг зохицуулах байгууллагууд Google компанид адил төстэй арга хэмжээ авсны дараа JFTC ийм шийдвэр гаргажээ.

関連ニュース