СҮХБААТАР: Хөгжлийн бэрхшээлтэй 400 гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-02 11:40:57

Баруун-Урт 2023 оны 11 дүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчилж, худалдан авагч нарт зуучлах ажлыг анх удаа аймгийн ХХҮГ-аас зохион байгууллаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2000 гаруй ХБИ байдгаас 400 гаруй нь хөдөлмөр эрхэлдэг байна.


Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилго бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье уулзалт, сургалтаар долоон иргэний бараа бүтээгдэхүүнийг иргэд болон ААНБ-уудад танилцуулав.

Өмнө нь манай газраас Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах буюу заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүйн төлбөр төлүүлэх шаардлагыг ААНБ-уудад тавьж, зохих торгуулийг ноогдуулсаар ирсэн. Харин энэ удаад ХБИ-ийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ийнхүү тэдэнд сурталчилж байна. Гол зорилго нь эдгээр иргэдийн бүтээгдэхүүнийг худалдан авсан, хамтран ажиллах гэрээ байгуулсан ААНБ-ыг дээрх торгуулийн үнийн дүнгээс чөлөөлөх, мөн ХБИ-ийн ажлын багаж тоног төхөөрөмж, техник нь хуучирч эвдэрсэн тохиолдолд засвар үйлчилгээ хийж өгсөн газрыг төлбөрөөс чөлөөлөх юм. Өөрөөр хэлбэл зуучлалын ажлыг энэ удаагийн уулзалтаар хийж байна гэж ХХҮГ-ын дарга Д.Гэрэлбадрах хэллээ.

 

Аймгийн ХХҮГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй иргэнд санхүүгийн дэмжлэг олгожээ. Тэд ихэвчлэн төмс, хүнсний ногоо тариалах, оёдол, засвар үйлчилгээний чиглэлээр хөдөлмөр эрхэлж байна.

 

関連ニュース