Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙМаршал Юмжаагийн Цэдэнбалын 100 жилийн ойг улс даяар тэмдэглэж байгаа билээ. Энэ хүрээнд манай аймагт ч мөн аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан, Ю.Цэдэнбалын академийн Архангай аймгийн салбар хамтран тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ үеэр Ю.Цэдэнбалын амьдралын түүх, замналаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, түүний тухай хэвлэгдсэн ном, сонин, сэтгүүл дэлгэгджээ. Мөн “Эрдэм судлал, онол мэдээллийн бага хурал” зохион байгууллаа.
“Ю.Цэдэнбал-Тусгаар тогтнол, батлан хамгаалах” сэдвээр С.Баянмөнх, “Ардын гэгээрэл” сэдвээр М.Шагдарсүрэн, “Ю.Цэдэнбалын эрүүл мэндийн салбарт оруулсан түүхэн хувь нэмрийг тодорхойлох нь” сэдвээр Р.Гандиймаа, Хөдөө аж ахуй” сэдвээр П.Гомбодорж, “Атрын аян, нэгдэлжих хөдөлгөөн” сэдвээр Т.Ядамсүрэн, “Ю.Цэдэнбал ба Монголын хувьсгалт залуучуудын эвлэл” сэдвээр О.Цэвэгжав, “Ю.Цэдэнбал эгэл жирийн хүнлэг энэрэнгүй хүн” сэдвээр Ц.Баярчулуун нар илтгэл тавьж ахмадууд дурсамжаа хуваалцлаа.
Архангай аймаг Л.Булган