БАЯНХОНГОР: Сурагчид төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-03 17:23:18

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Номгон сургуулийн 12-1 ангийн сурагчид  өнөөдөр /2023.11.03/ аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзалт хийв. 


Англи хэл, Математик, Нийгмийн хичээлийг сонгон судалж буй эдгээр сурагчид хууль эрх зүйн чиглэлээр суралцаж, төрийн албанд ажиллах сонирхолтой аж. Тиймээс ажил мэргэжлийн чиг баримжаа авахаар өөрийн сонгон эзэмших мэргэжлийн талаар ЗДТГ-ын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, ажлын байрыг үзэж сонирхон, үйл ажиллагаатай нь танилцаж, анхан шатны ойлголт мэдээлэл авлаа. 


Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого төлөлөвлөлт, үр дүн, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч ирээдүйд гарах, эрэлттэй байх ажил мэргэжлийн талаар бодит мэдээлэлийг өгч, сурагчдад амжилт хүсэв. 


Сурагчид мөн энэ өдөр аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, "Баянхонгор эрчим хүч” ХХК-ийн үйл ажиллагаатай тус тус танилцжээ.


 

関連ニュース