Л.Диаз гоол оруулсныхаа дараа барьцаалагдсан эцгээ суллахыг хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /ESPN/. “Ливерпүүл” клубийн колумби довтлогч Луис Диаз Премьер лигийн 11 дүгээр тойрогт “Лутон Таун” багтай хийсэн тоглолтын 95 дахь минутад тэнцээний гоолыг орууллаа.
Ням гаргийн тоглолт "Лутон Таун" клубийн талбайд болсон бөгөөд багууд 1:1 оноогоор тэнцсэн байна. Колумбийн “Үндэсний чөлөөлөх арми” /ELN/ зэвсэгт бүлэглэлийнхэнд барьцаалагдсан
эцгээ суллагдахыг хүлээж буй Л.Диас гоол оруулсныхаа дараа өмсгөлөө сөхөхөд “Libertad
para papá” буюу "аавыг минь суллаач" гэсэн бичиг бүхий
цамц нь харагджээ.
Түүний ээж Силенис Маруланда, эцэг Луис Мануэл Диаз нарыг Колумбийн хойд нутагт зэвсэгт этгээдүүд барьцаалсны дараа тэрбээр “Ливерпүүл”-ийн сүүлийн хоёр тоглолтыг өнжжээ. Түүний ээж хэдхэн цагийн дотор суллагдсан бол ELN бүлэглэл Диазын эцгийг суллана гэдгээ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдсэн юм.