ТӨВ: “Аавуудын баяр”-ыг энэ сарын 16-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-09 20:06:09

Зуунмод 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянцагаан суманд арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Аавуудын баяр” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.


Энэхүү үйл ажиллагааны талаар Төв аймгийн эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Жадамбаас тодруулахад, “Тус ажлыг 2022 онд Алтанбулаг суманд 28 аавуудыг оролцуулж, анх зохион байгуулсан.


Энэ үеэр 5 хүүтэй аавуудаас нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлдэг нийт 32 аавыг сонгосон боловч дөрвөн аав хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй. Тухайн ажлын хүрээнд оролцсон нийт 28 аавд гэр бүлийн хамт хүндэтгэл үзүүлж, “Эцгийн одон”-г гардуулан өгч, нөлөөллийн сургалтыг явуулсан юм.


Энэ жилийн “Аавуудын баяр” хүндэтгэлийн үйл ажиллагаагаараа Төв аймгийн Баянцагаан сумын 17 аавыг оролцуулахаар төлөвлөсөн байгаа” гэв. 

関連ニュース