Балба улсад олон нийтийн сүлжээнүүдийн үйл ажиллагааг хязгаарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-11-10 18:11:58

КАТМАНДУ, 2023 оны арваннэгдүгээр сарын 10. /The Kathmandu Post/. Балба улсад олон нийтийн сүлжээнүүдийн үйл ажиллагааны хэм хэмжээний тухай шинэ дүрэм журмыг нэвтрүүлж байна. 


Тодруулбал, "Олон нийтийн сүлжээний үйл ажиллагааны тухай" удирдамжийг тус улсын сайд нарын танхим баталжээ.


Шинэ журмын дагуу Facebook, X, TikTok, YouTube болон бусад олон нийтийн сүлжээ Балбад төлөөлөгчийн газраа нээж, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн яаманд бүртгүүлэх ёстой. Шинэ журмыг дагаж мөрдөхөд компаниудад гурван сарын хугацаа өгсөн бөгөөд мөрдөөгүй тохиолдолд сүлжээнүүдийг хаах ажээ. 


Компаниудын төлөөлөгчийн газар нээгдээгүйн улмаас гомдлоо шийдвэрлүүлж чадахгүй байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас Балбын эрх баригчид ийм арга хэмжээ авчээ. 


19 зүйл заалт бүхий дээрх удирдамжид олон нийтийн алдартай сүлжээнүүдийг хэрэглэгчдэд хориотой үйлдлийн жагсаалтыг оруулжээ. Тухайлбал, аливаа хүйс, нийгэм, каст, шашин шүтлэг, мэргэжил эсвэл аль нэг бүлгийн хүмүүсийн эсрэг үзэн ядалтыг сурталчилсан контент байрлуулах, мөн хуурамч хаяг нээхийг хоригложээ. 





関連ニュース