Салбар сургуулийг дотуур байртай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-22 12:18:05

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй хэл сургах төслийн зохицуулагч Анита Пакрни Баян-Өлгий аймагт найм дахь жилдээ ажиллаж байна. Эднийх Ховдын багшийн их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд шинэ дотуур байр барихад нь зориулж мөнгө хуримтлуулж байна гэж Анита Пакрни ярилаа.                                      

Өнгөрсөн хугцаанд хэл сургалтанд холбоотой 4000 ном, бичгийн самбар, ширээ сандал зэрэг сургалтын хэрэгсэл олныг оруулж ирэн, Монголын багш, сурагчдад англи, герман хэл эзэмшүүлэхэд нөр их хөдөлмөр шингээсэн байна.

Сагсай сумын сургуулийн дотуур байранд Швейцариас орны матрас ирүүлсэн гэнэ.

 Ш.Айзаря

関連ニュース