Агентлагийн удирдлагуудыг өөрчиллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-22 16:40:07

Архангай аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, хөгжлийн бодлогын хэлтэс, боловсрол, соёлын газар, БОАЖГ, стандартчилал хэмжил зүйн хэлтэс, “Автозам засвар арчилгаа”-төрийн өмчит үйлдвэрийн компаний даргаар Б.Цэрэннадмид, Ш.Гомбодорж, Ц.Мөнхбат, Н.Баянмөнх, Г.Батбаатар, Т.Цогтбаатар нарыг тус тус томиллоо.

Долдугаар сарын 25-ны өдрөөс хойших хугацаанд аймгийн Засаг даргын орлогчоор Б.Болормаа, ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар Ж.Мөнхбат, ИТХ-ын даргын туслах гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтнаар Д.Туяасайхан нарыг томилсон.

Аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэс, эрүүл мэнд, даатгалын хэлтэс, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, музей, нэгдсэн эмнэлэг зэрэг албан байгууллагуудад үүрэг түр гүйцэтгэгчид ажиллаж байгаа тул эдгээр байгууллагуудын дарга нар цаашид шинээр томилогдох нь тодорхой байна.

Архангай аймаг Л.Булган

 

関連ニュース