Малчид төлөвлөгөөт өвс, тэжээлээ 61,4-58 хувь бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-22 16:40:53

"Архангайн малчид энэ сарын 16-ны байдлаар 85000 мянган тонн байгалийн хадлан, 1300 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөснөөс 52177 мянган тонн өвс, 753.5 тонн ногоон тэжээл бэлтгэлээ” –хэмээн аймгийн ЗДТГ-ын ХАА хариуцсан мэргэжилтэн С.Дархижав мэдээллээ.

Харин аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 2320 тонн байгалийн хадлан, 725 тонн тэжээл бүрдүүлэхээс 366.1 тонн өвс, 73 тонн тэжээл төвлөрүүлсэн нь 13,3 хувьтай аж. Энэ бол маш чамлалттай үзүүлэлт юм.

Тус аймагт 19 сумын 101 багийн 17362 мянган малчин болон мал бүхий өрхөд 4,7 сая толгой малыг өвөлжих төлөвтэй байна.

Архангай аймаг Л.Булган

 

 

 

関連ニュース