Элэгний C вирусыг орон нутагтаа тоолдог анхны аймаг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРЭлэг нэгт Монгол түмнээ элэгний эмгэг өвчнөөс ангижруулах энэ буянтай үйлсийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Элэг бүтэн Баянхонгор” төслийн нээлт улирагч сарын сүүлчээр Баянхонгор аймгийн Баганат талбайд боллоо.
Элэгний хорт хавдар үүсгэгч хепатитын C, B, D вирусыг эрт илрүүлэн оношлох талаар мэдээлэл хийж, аймгийн ИТХ, ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр элэгний С вирусыг орон нутагтаа илрүүлж, оношлох аппаратын үнийг аймгийн төсвийн тодотголд суулгаж батлан иргэдээ гэсэн ээлтэй шийдвэрийн гарчээ. Учир нь Баянхонгор аймаг энэ сараас эхлэн элэгний C вирусыг орон нутагтаа тоолдог анхны аймаг болжээ.
Тус аппаратыг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төв лабораторид суурилуулан эхний хүмүүсийн C вирусыг тоолох ажиллагааг амжилттай эхлүүлж, цагийн дараа эхний хүмүүсийн шинжилгээний хариу гарсан байна.
Б.Мөнхзул