ӨМНӨГОВЬ: Кино наадмаар дамжуулан эх оронч сэтгэлгээг төлөвшүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд "Оскар-2023" кино наадмыг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Даланзадгад хотод зохион байгуулж, 15 сумын 800 гаруй сурагч оролцлоо.
Тус наадмын
зорилго нь кино урлагийг сурталчлах, дүрд хувирах, кино жүжгийн дүрийг
судлах түүгээр дамжуулан хүүхэд, залуучуудын сэтгэн бодох, жүжгийн
зохиол бичих, багаар ажиллах, үзэл бодлоо илэрхийлэх чадваруудыг хөгжүүлэх,
оролцоог нэмэгдүүлэх замаар эх орноо хайрлан хамгаалах,
хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргийг ойлгуулж, эх
хэл, үндэсний түүх, соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, газар нутаг, байгаль
орчноо хайрлах итгэл үнэмшлийг төрүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх юм.
"Оскар-2023" кино наадмын тэргүүн байрт Даланзадгад сумын улсын тэргүүний лаборатори Нэгдүгээр
сургуулийн "Oloy" баг шалгарч өргөмжлөл, 1 000 000 төгрөг, шилдэг цомын эзнээр тодорсон бол дэд байрт ЕБС-ийн
тавдугаар Цогтцэций
сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн "Финиксис" баг
шалгарч өргөмжлөл, 500 000 төгрөгөөр тус тус шагнууллаа.
Энэ
удаагийн "Оскар-2023" наадмын "Шилдэг жүжигчин"-ээр Даланзадгад сумын ерөнхий боловсролын Тавдугаар сургуулийн "Дөлүүд" багийн жүжигчин Ганхуягийн Гүндэгмаа тодорлоо.
Харин
наадамд сурагчдаа дэмжин идэвхтэй оролцсон ЕБ-ын Дөрөвдүгээр суруулийн
нийгмийн ажилтан Б.Тулгыг "Шилдэг удирдагч
багш"-аар шалгарууллаа.