ХОВД: Цаг агаарын урьдчилсан төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны
арванхоёрдугаар сарын 11
/МОНЦАМЭ/. Өнгөрсан арав хоногийн хугацаанд
Ховд аймгийн зарим сумын нутгаар 6.9 мм цас орсон. Алтайн өвөр
говийн сумдаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан дунджаар 3-4 см байна.
Мөн
өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байж, салхины их
хурд Зэрэг суманд 43 метр секунд хүрч, байгалийн
гамшигт үзэгдэл ажиглагдсан юм.
2023 оны 12 дугаар сарын 11-18-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.
Тодруулбал, энэ сарын 12-нд уулархаг нутаг болон Алтайн өвөр
говиор, энэ сарын 13-нд
нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.
Салхи
энэ сарын 13-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар
секундэд 13-15 метр хүрч,
зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхи нийт нутгаар баруунаас секундэд
4-9 метр байх төлөвтэй.
Агаарын
температурын хувьд
их нууруудын
хотгороор шөнөдөө -26-31 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн
байна. Бусад нутгаар шөнөдөө -21-26 градус хүйтэн, өдөртөө -9-14
градус хүйтэн байх аж.
Сумдад
хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвөлжөөний
хашаа хороо, мал хээлтүүлэх, өтөг бууцаа сэргээх бусад ажлууд үргэлжилж байна.