ДУНДГОВЬ: Хонины мах нэг кг нь 8500 төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн 12 дугаар сарын
25-ны мэдээгээр нэг кг ноолуур 90000 төгрөг, нэг боодол өвс 20000 төгрөгийн
үнэтэй байна.
Статистикийн хэлтсээс тус аймаг дахь хэрэглээний гол нэр төрлийн бүтээгдэхүүний
үнийн дунджийг долоо хоног тутам гаргаж мэдээлдэг. Тус мэдээгээр энэ долоо
хоногт хонины нэг кг мах 8500, үхрийн мах 13000, ямааны мах 7500, I зэргийн гурил 2882, задгай сүү 6000,
элсэн чихэр 4589, цагаан будаа 3962, нэг литр АИ-92 шатахуун 2530, А-80 2510,
дизелийн түлш 4000 төгрөгийн үнэтэй байна.
Дээрх бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй
харьцуулахад хонь, ямааны мах 1000, элсэн чихэр 1139, цагаан будаа 262, I зэргийн гурил 452, задгай сүү 2500,
нэг боодол өвс 7000, ноолуур 10000 төгрөгөөр нэмэгджээ. Харин шатахуун, дизелийн
түлшний үнэд өөрчлөлт гараагүй байна.
Харин өнөөдрийн байдлаар тэмээний шир 25000, адууны шир
10000, үхрийн шир 5000, хонины арьс 2000, ямааны арьс 47000 төгрөгөөр худалдаж байна.