СҮХБААТАР: Шинэ оны анхны нар харах аялал 13 дахь жилдээ...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Талын нар” шинэ оны анхны нар харах аяллыг 2024 оны нэгдүгээр арын 1-нд уламжлал ёсоор 14 дэх жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
Уул ус байгаль
дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын
аялал жуулчлалыг хөгжүүлэх, дээлтэй монгол үйл ажиллагааг сурталчлах, нийтийн
биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх гээд олон талын зорилго бүхий тус аялалд
жилдээ 1200-1600 гаруй иргэн хамрагддаг байна.
Аяллын үеэр уул овоондоо идээ будааныхаа дээжийг өргөх, түүдэг асааж гал хөгжөөх болон олон төрлийн уралдаан тэмцээнүүд болно. Иймд уул овоондоо зориулалтын идээ будаа өргөх, байгаль орчноо бохирдуулах хог хаягдал үүсгэхгүй байхыг БОАЖГ-аас анхаарууллаа.
Аймгийн ЗДТГ, БОАЖГ,
БТСГ, Сёол урлагийн газар хамтран 2010 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд тус аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулагддаг цөөхөн үйл ажиллагааны нэг юм.