ДУНДГОВЬ: "Цахим бичвэр"-ийн сургалтад 16 ажилтан хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-28 15:27:16
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төрийн 16 байгууллагын бичиг хэргийн ажилтнуудад 24 цагийн "Цахим бичвэр"-ийн сургалт зохион байгуулж, батламжаа гардуулав.


Сургалтыг “Монгол хэлний тухай хууль”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд аймгийн ЗДТГ-ын Архивын тасаг, Боловсрол шинжлэх ухааны газар, аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл хамтран 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 27-ны хооронд зохион байгуулжээ.


Төрийн байгууллагуудын бичиг хэргийн ажилтнуудад бичиг хэргээ хос бичгээр хөтлөх чадвар эзэмшүүлэх тус сургалтыг Монгол Улсын зөвлөх багш Д.Отгонсүрэн удирдан монгол бичгийн “baiti” программ дээр ажиллах мэдлэг чадвар олгожээ. 



関連ニュース