АРХАНГАЙ: Монголын дарвуулт чарганы “Чингис” холбооны нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-13 20:51:35

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дэлхийд шинээр үүсэн хөгжиж буй дарвуулт чарганы спортыг Монголд таниулах, сурталчлах, өвлийн спортын нэг төрөл болгох зорилгоор Архангай аймгийн “Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбооны дэргэд Монголын дарвуулт чарганы “Чингис” холбоог өнөөдөр албан ёсоор нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.


Тус холбоо нь Монголд дарвуулт чарганы спортыг хөгжүүлэх, цаашлаад олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах  зорилготой юм.


Нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-ын дарвуулт завины төвийн төлөөллүүд оролцож, баяр хүргэсэн бөгөөд цаашид хамтран ажиллахад таатай буйгаа илэрхийллээ.   


Фестивалийн үеэр дарвуулт чарганы спортыг танилцуулахаас гадна цаашид Өгийнуур, Тэрхийн цагаан нуурын мөсөн дээр дарвуулт чарганы уралдааныг зохион байгуулж болох эсэхийг судлах юм байна. 


関連ニュース