СҮХБААТАР: Түргэн тусламжийн дуудлагын ачаалал эрс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-16 10:32:59

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээний, тэр дундаа түргэн тусламжийн дуудлагын ачаалал эрс нэмэгджээ. Нэг сарын эхний арав хоногийн байдлаар бүтэн сарын хугацаанд хүлээн авдаг дуудлагыг хүлээн авч барагдуулсан байна.

 

Цус зуд ихтэй байгаа учир түргэн тусламжийн дуудлагандаа явж чадахгүй байх, нэг дуудлагад олон цагаар явах, зорьсон газраа хүрч чадахгүй байх, эмнэлгийн тусламж оройтох зэрэг эрсдлүүд үүсэж байна. Тиймээс эрсдэлт бүлгийн иргэд буюу бага насны хүүхдүүд, ахмад настнууд, ХБИргэд, жирэмсэн эмэгтэйчүүд нэг, хоёрдугаар саруудад төв суурин газар байх шаардлагатай. Мөн малчид, иргэд байршил тогтоох аппликейшныг гар утсандаа суулгах, өрхийн аранз, эрүүл мэндийн анхны тусамжийн хайрцаг зэргийг бэлдэх хэрэгтэйг аймгийн ЭМГ-аас санууллаа.

 

Тус аймгийн хэмжээнд 142 өрхийн 400 оричм иргэн отгоор нутаглаж байна. Мөн 870 гаруй эмэгтэй жирэмсний хяналтад байгаагаас 200 орчим нь хөдөө орон нутагт байна.




Цас зудтай энэ цаг үед эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг илүү ойртуулах хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар сумдын эрүүл мэнийн төийг туулах чадвар сайтай машинаар хангаж буй. Одоогоор таван сумын ЭМТ-д авто машины парк шинэчлэлийг хийгээд байгаа юм. 

関連ニュース