ХОВД: Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ
жил Ховд аймгийн нийт нутгаар өвөлжилт хэвийн байна.
Судалгаанаас
үзэхэд Алтайн өвөр говийн сумдын нутгаар цасны дундаж зузаан 8-14 см байгаа бол
уулархаг нутгаар цасны дундаж зузаан 1-2 см байна.
Их
нууруудын хотгорын сумдын нутгаар цасны дундаж зузаан 1-4 см ба энэ бүс нутгаас
хамгийн их цастай байгаа сум нь Дарви, Эрдэнэбүрэн сум юм.
Нийт
нутгаар нэгдүгээр сарын дунд үеэс хүйтэрснээс малын өтөг бууц хөлдөх, мал
хэвтрээсээ даарч бээрэх байдал ажиглагдаж байгаа боловч малын бэлчээрлэлт,
өвөлжилтөд одоогоор хүндрэл үүсээгүй, хэвийн байна гэж мэргэжлийн байгууллагууд
мэдээллээ.
Өмнөх
жилүүдтэй харьцуулахад малын зүй бус хорогдол бага байгаа ба одоогоор 600 гаруй
толгой мал чоно, ирвэст идүүлж хорогдсон байна.