АРХАНГАЙ: Аймаг суурин болон зөөврийн цахилгааны эх үүсгэвэртэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган,
2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай аймаг онцгой
нөхцөлд ашиглах генератор буюу цахилгааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэж, энэ
оны нэгдүгээр сарын 31-нд хүлээн авсан байна.
БНХАУ-д үйлдвэрлэсэн 220кв, 30кв-ын хүчин чадал бүхий тус хоёр
генераторыг орон нутгийн хөгжлийн сангийн 118.8 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар “Баянхайрханы чоно” ХХК нийлүүлжээ. Генераторын 220кв нь
зөөврийнх, 30кв нь аймгийн ЗДТГ-т суурин байх юм.