ДАРХАН-УУЛ: Хөнгөлөлттэй олгож буй малын тэжээлийг сумдад хуваарилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх шуурхай бүлгүүд байгуулан, Засгийн газрын гишүүд ахлан ажиллаж байна.
Цас зудтай аймаг сумдад эрүүл мэнд, өвс тэжээл, шатахууны тусламж
үйлчилгээг хүргэж буй энэ өдрүүдэд Дархан-Уул
аймагт 56
тонн малын тэжээл хуваарилсныг хүлээн авлаа.
Нийт нутгаар хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас орон нутагт малын тэжээлийг хаваржилт харьцангуй хэвийн байгаа аймгуудад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн.
Аймгийн
хэмжээнд олгосон 56 тонн
тэжээлийг сумдад тараах ажлыг шуурхай зохион байгуулж байна. Үүнд Дархан сум 8 тонн, Хонгор сум 26 тонн, Шарын гол сум 8 тонн, Орхон сум 14 тонн малын тэжээл авахаар болжээ.