Бэлчээрийн хүрэлцээ муутай сумд хүндэрч болзошгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-04 09:34:58

Энэ оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур Ховд аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин орох хур тунадасны хувьд дунджаас бага хур тунадас орохоор байна. 

Өнгөрсөн зуны цаг агаарын нөхцөл, ургамлын ургалт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээрийн даац хүрэлцээ муу байсан сум багийн нутгаар мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд одооноос анхаарч ажиллахыг Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв анхааруулж  байна.

А.Бямбасүрэн

 

関連ニュース