Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Орост шар усны үерийн улмаас усанд автсан байшингийн тоо өдөрт мянга гаруйгаар нэмэгдэж, 16 мянгаас давсан тухай шуурхай алба мэдээлэв.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 17-ны өглөөний байдлаар 203 суурин газарт үерт автсан байшингийн тоо 16 057 болж, нэг хоногийн дотор 1097-оор нэмэгджээ. Түүнчлэн усанд автсан эзэмшил газрын тоо өмнөх өдрийнхөөс 3351-ээр нэмэгдэж 31039 болсон байна.
Оренбург /15 112/, Курган /670 орчим/, Самара /173/ мужуудад хамгийн олон байшин усанд автсан байна. Лхагва гаргийн өглөөний байдлаар 97 жижиг гүүр, хурдны замуудын 89 хэсэг үерт автжээ.