Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ГУАНЖОУ, 2024 оны
дөрөвдүгээр сарын 22 /Xinhua/. Хятадын өмнөд нутгийн Гуандун
мужид сүүлийн өдрүүдэд
үргэлжлэн орсон хүчтэй аадар
борооны улмаас 110 мянга
орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, 25 800
хүнийг яаралтай нүүлгэн шилжүүллээ гэж орон нутгийн эрх баригчид даваа гарагт
мэдээлжээ.
Аадар борооны
улмаас Бэйжян гол үерлэж, усны
түвшин сэрэмжлүүлэх босго хэмжээнээс давсан гэж орон нутгийн ус судлалын станцууд мэдээлсэн байна. Даваа гаргийн өглөөний 9 цагт үерийн оргил үе ажиглагдсан
гэж мужийн Онцгой байдлын
хэлтсээс мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн Гуандунд хүчтэй аадар бороо орж байна. Шаогуан
хотын Цюжян дүүргийн Луокэн тосгонд хамгийн их буюу
585.2 мм хур тунадас унасан
байна. Өнөөдрийн байдлаар, мужийн
хэмжээнд 45 гол мөрөн, 66 ус судлалын станцад усны түвшин сэрэмжлүүлэх түвшнээс хэтэрсэн байна.