Хөдөлмөрлөх болон хүүхдийн эрхийн талаар мэдээлэл цуглуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-05 11:38:53

“Хүний эрхийн үндэсний коммис”-оос Баруун  бүсийн тулгуур  Ховд, Увс, Баян-Өлгий аймагт  тусгай  ажлын хэсэг томилон 09 сарын 29-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. 

Ажлын хэсэг ХЭҮК-ийн гишүүн  Н.Ганбаяраар ахлуулан Бодлого төлөвлөлтийн хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Ч.Алтангэрэл, Хэлтсийн ахлах референт Ц.Адъяахишиг нарын 5 хүний  бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Ажлын хэсэг Хөдөлмөрлөх эрх ба хүүхдийн эрхийн талаар, хүний эрхийн төлөв байдлын илтгэлд тусгах мэдээллийг цуглуулан, Швейцарын хөгжлийн агентлаг, тогтвортой хөгжил бодлогын төсөлтэй хамтран Увс, Ховд аймгийн тодорхой сумдад хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдтэй уулзаж, газар дээр нь Хүний эрхийн үүднээс үнэлгээ хийж, Бичил уурхай эрхлэгч иргэд болоод төрийн албан хаагчдад зориулсан хүний эрх ба жендерийн тэгш  байдал гэсэн сургалтыг зохион байгуулах юм байна.

Энэ ажлын хүрээнд өчигдөр Ховд аймгийн “Ховд” зочид буудалд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж хүний эрхийн зөрчилтэй холбогдох асуудал, авч  болох арга  хэмжээний талаар санал солилцлоо. 

Мөн Ховд аймгийн  Булган, Үенч, Алтай, Цэцэг суманд тус бүр хагас өдрийн сургалт явуулж, үнэлгээ хийх ба аймгийн хилийн цэрэг болоод зэвсэгт хүчний цэргийн ангиудад  Хөдөлмөрлөх эрхийн үүднээс албан хаагчдын ахуй амьдралын талаар судалгаа авч хяналт, шалгалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

А.Бямбасүрэн

関連ニュース