Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-26 08:59:33

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн тунхагласан юм. Манай улсын хувьд энэ өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд амьдралд ямар нөлөө үзүүлдэг талаар болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа зохион бүтээгчдийг дэмжихэд оршдог байна.

"Оюуны өмч" гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн обьект болон аж үйлдвэрийг хэлдэг.

Оюуны өмчийн эрхээр хамгаалах бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан болон хуулбарласан этггээд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг. 

関連ニュース