ХОВД: Наймдугаар цэцэрлэгийн гадна талбайн 30 хувьд ногоон байгууламж байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-14 13:28:16

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Наймдугаар цэцэрлэг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг тохиолдуулан хүүхдийн танин мэдэхүйд суурилсан жимсний мод тарих ажил өрнүүлжээ.


Тодруулбал, цэцэрлэгийн багш, ажилтнууд монос, үхрийн нүд, чавганы мод зэрэг таван төрлийн 150 гаруй мод тарьсан байна.


Энэ нь наймдугаар цэцэрлэгийн гадна талбайн 30 хувьд ногоон байгууламж бий болгох зорилготой. Мөн цаашид жимсний модоор сургалт хийж, хүүхдийн экологийн боловсролыг дээшлүүлэн хөдөлмөрт бэлтгэхэд анхаарах юм. 

Жаргалант сумын 8 дугаар цэцэрлэг 37 багш, ажилтантай, Тус цэцэрлэгийн шинэ барилга 2023 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон бөгөөд одоо 260 хүүхэд сурч хүмүүжиж байна.   


関連ニュース