Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-31 09:48:36

БРАТИСЛАВ, 2024 оны тавдугаар сарын 31 /BBC/. Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо буудуулж шархадсанаас хойш хоёр долоо хоногийн дараа эмнэлгээс гарчээ. Түүнийг Банска-Бистрица хотоос нийслэл Братислав хотод авчирсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.


Өдгөө 59 настай Ерөнхий сайд энэ сарын 15-ны өдөр засгийн газрын хуралдааны дараа дэмжигчидтэйгээ мэндчилж байх үеэр түүнийг ойрын зайнаас дөрвөн удаа буудаж шархдуулснаас хойш эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хэд хэдэн удаагийн мэс засалд оржээР.Фицо Братислав дахь байрандаа очсон уу эсвэл өөр эмнэлэгт шилжин ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байна.


Өнгөрсөн 18 жилийн хугацаанд 10 гаруй жилийн турш Ерөнхий сайдын албыг хашиж байсан туршлагатай улстөрч тэрбээр өнгөрсөн есдүгээр сард популист-үндсэрхэг үзэлт эвслийг тэргүүлэн засгийн эрхэнд дахин гарсан юм.


Словакт сүүлийн саруудад туйлшрах хандлага газар авах болсон бөгөөд дээрх халдлага нь хурцадмал байдлыг улам даамжруулжээ. Хэвлэлүүдэд бичсэнээр, Ерөнхий сайд руу буудсан этгээд бол 71 настай Юраж Синтула гэгч бөгөөд  түүнийг хүний амь хөнөөхөөр завдсан хэргээр цагдан хорьсон байна.



関連ニュース