Л.Галбаатар: Сонгуулийн сурталчилгаа явуулсан радио, телевиз 10 хоногт тайлангаа мэдээлэх үүрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн сүлжээнээс сонгуулийн сурталчилгааг ажиглан, мониторинг хийж байгаа талаар өнөөдөр дахин мэдээллээ.
Энэ үеэр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын талаар “Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатараас тодруулав. Тэрбээр, “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн ТББ-ууд УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мониторингийн зорилго нь:
- УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн
хэрэгслийн гүйцэтгэх үүргийг сайжруулах,
- хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгааны
тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах,
- далд сурталчилгааг илрүүлэх,
- Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ
баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих,
радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах” журмын хэрэгжилтэд хяналт тавих
явдал юм" гэв.
УИХ-ын 2024 оны
ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу 6 дугаар сарын 26-ны шөнө, 00.00
цагт дуусаж буйг мэдээлээд, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,
телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллага (ХМХ) сонгуулийн сурталчилгаа
дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд
мэдээлэх үүрэг хүлээж буйг мэдэгдлээ. Үүнийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн
17.1 дүгээр зүйлийн 8-д заасны дагуу хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр
торгоно.
Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно гэж заажээ.
Түүнчлэн СЕХ-ноос
санал хураалтын дүнгийн талаар албан ёсоор мэдээлээгүй байхад аилваа этгээд
санал хураалтын дүнгийн талаар мэдэгдэл хийхийг хуулиар хориглосон. Үүнийг зөрчвөл
мөн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу, хувь хүнийг 10
сая төгрөгөөр, хуулийн этгээдлийг 100 сая төгрөгөөр торгохоор заасныг
дуулгалаа. Эдгээр зүйл заалт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд
2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөр оруулсан нэмэлт өөрчлөлт юм гэдгийг
тодотголоо.
Сонгуулийн
сурталчилгааны ажиглалт, мониторингоор ихэнх телевиз сонгуулийн талаар тэнцвэргүй
мэдээлсэн дүн гарсан учир энэ талаар цаашид анхаарах үүднээс дээрх нөхцөлд ямар
хариуцлага хүлээдэг талаар тодруулахад, мэдээллийн үйл ажиллагааны эрхийг хязгаарлах
зэрэг хариуцлага хүлээлгэж ногдуулдаг гэв.