ХОВД: Баяр наадам зохион байгуулах ажлын баг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-02 12:16:00

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын үйл ажиллагаа энэ сарын 9-нд эхэлнэ.


Тусгай хөтөлбөрийн дагуу энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.  

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулсны 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Ховд аймаг байгуулсны 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан тусгай ажлын баг томилжээ.

Тус ажлын баг өчигдөр хуралдаж, баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө, төсөв, дэд ажлын багуудын хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.

Баяр наадам зохион байгуулахад ерөнхий ажлын баг болон зохион байгуулалт, үйлчилгээ, аж ахуй, урлаг, соёл, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа зэрэг есөн дэд ажлын баг бүрдэж, үүнд 100 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.  

関連ニュース