ХОВД: Баянбулаг зуслангийн хөтөлбөрт энэ жил 300 гаруй хүүхэд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-08-20 11:25:34

Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хүүхдийн зуслантай аймгуудын нэг бол Ховд аймаг.

Аймгийн төвөөс 30 км зайд, Хөх сэрхийн нурууны байгалийн цогцолбор газарт байрлах Баянбулаг хүүхдийн зуслангийн хөтөлбөрт энэ жил 300 гаруй хүүхэд хамрагджээ.
 

Өнөөдөр л гэхэд зуслангийн гуравдугаар ээлжийн амрагчдыг хүлээн авч байна.

Баянбулаг хүүхдийн зуслан нь өв соёл, танин мэдэхүй, аюулгүй байдал гэсэн гурван үндсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн энэ удаа нэмэлтээр англи хэлний мэдлэг дээшлүүлэх Аccess хөтөлбөртэй хамтран сургалт зохион байгуулахаар болжээ. 

 

関連ニュース