ХОВД: Баруун бүсийн залуус чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Залуу
үеийнхэнд бизнес эрхлэх шинэ санаа олгох, чадваржуулах зорилготой “Сreate your
tomorrow” сэдэвт баруун бүсийн аймгийн залуучуудад зориулсан чуулга уулзалт Ховд аймагт боллоо.
Уулзалтыг
энэ сарын 23-нд JCI Монгол ТББ, Ховд аймгийн ЗДТГ хамтран зохион
байгуулжээ.
Ховд,
Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймагт гарааны бизнес эрхэлж байгаа, мөн төр,
хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй залуусын төлөөлөл 150 гаруй хүн уг чуулга
уулзалтад оролцсон юм. Энэ
үеэр хувь хүний хөгжил, ирээдүйд эрэлттэй ур чадвар, харилцаа холбооны чиглэлээр мэдээлэл солилцож,
хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
JCI
Монгол ТББ нь нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуу үеийнхэнд олгох
зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа юм.