СҮХБААТАР: Хуймаг бол дарьганга ястны нэрийн амттан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ бол Сүхбаатарынхны тэр дундаа Дарьганга ястны хоолны соёлын нэгээхэн хэсэг болох хуймаг. Гуравхан орцтой энэ хүнсний бүтээгдэхүүнийг үнэхээр содон амттай, өег гэж нутгийн иргэд хэлцдэг.
Үүнийг одоо ч дарьгангынхан хийж иддэг бөгөөд өдөр тутмын гэхээс илүү хүндэт зочдоо дайлдаг идээ болжээ. Шингэн зуурсан гурил, элсэн чихэр, дээрээс нь халбага
шар тос байхад амтат хуймаг хийж болно. Өглөө, өдрийн цайнд идэхэд
илүү тохиромжтой. Чихэрлэг ихтэй байдаг учир амттан гэж нэрлэдэг. Өөр аймаг болон гадны иргэд энэ хуймгийг хамгийн ихээр сонирхдог бөгөөд тэд гамбир гэж нэрлэх нь ч бий.
Гэхдээ харагдаж байгаачлан
жижиглэж, тосонд бус халуун тогоонд хайрч болгодог учир бидний
мэдэх гамбираас өөр.
Зууханд халсан тогоогоо шар тосоор
тосолно. Тогоондоо гурилаа хийж, ханыг нь дагуулан наах байдлаар гурилаа
тарааж халсан ширмэнд нь хайрч болгодог. Гурилаа эргүүлж тойруулах явцдаа жижиглэж, хамгийн сүүлд таваглахдаа элсэн чихрээ хийнэ. Ингээд л амтат хуймаг бэлэн болно.