БРИКС-ийн дараагийн уулзалт Хятадын Сямэнь хотод болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-17 14:52:00

БЕНАУЛИМ. /TASS/. БРИКС-ийн Дээд хэмжээний дараагийн уулзалт ирэх оны 9 дүгээр сард БНХАУ-ын Сямэнь хотод болно гэж Хятадын дарга Си Зиньпин мэдэгдэв.

Өмнөх Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон зөвшилцлийг хэрэгжүүлж, БРИКС-ийн хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээхийн тулд БНХАУ бусад орнуудтай хамтран ажиллана гэж тэрбээр мэдэгджээ.

Си Зиньпин нь 1980-аад онд Сямэнь хотын орлогч даргын албыг хашиж байсан бөгөөд тус хот нь зөөлөн уур амьсгалтай, үзэсгэлэнт байгальтай, Хятадын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг юм.

Д.Нямтулга

 

関連ニュース