ДАРХАН-УУЛ: Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дархан хот байгуулсны 63 жил, БТСГ-ын түүхт 60 жилийн ойн хүрээнд улс, аймаг, сумын цолтой бөхийн барилдаан зохион байгууллаа.
Барилдаанд Улсын заан Б.Серик, Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Э.Даш, Э.Ууганбаяр тэргүүтэй 64 бөх зодоглов.
Ингээд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Алдар спорт хороо, Эм Си Эс групп, Богд Банкны бөх, Улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Сүлд спорт хороо, Хатант Интернейшнл ХХК, УСУГ, Бөхбилэгт дэвжээний бөх, Улсын начин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал үзүүрлэлээ.
Мөн барилдааны их шөвөгт Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд спорт хороо, Урьхан ХХК, Межик транс ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, Улсын харцага Эрдэнэбилэгийн Ууганбаяр, Архангай аймгийн Тариат сумын харьяат, Алдар спорт хороо, зэвсэгт хүчний 034 анги, Очирням ХХК, Хүннү Шоес ХХК, Бөхбилэгт дэвжээний бөх, Цэргийн заан Өнөрбаяны Батсуурь нар шалгарав.