ХОВД: ИТХ ирэх долоо хоногийн баасан гарагт хуралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-17 15:54:22

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Ховд аймагт иргэдийн олонхын саналыг авч, ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан энэ сарын 25-нд болно.  


Ховд аймгийн Сонгуулийн хорооны гишүүд өнөөдөр ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид сонгуулийн дүнг өргөн барилаа. 


Энэ үеэр ИТХ-ын анхдугаар хуралдааныг зохион байгуулах хугацааг ярилцаж товлов.


2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулах ИТХ-ын анхдугаар хуралдааныг аравдугаар сарын 25-ны өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн ба холбогдох байгууллага, мэргэжилтнүүд бэлтгэл хангаж байна.  



関連ニュース