СҮХБААТАР: Логик пазлын дэлхийн аваргаас медаль хүртсэн А.Оюун-Эрдэнийг мөнгөн шагналаар урамшуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны арваннэгдүээгр сарын 5 /МОНЦАМЭ/. Логик пазлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын анхны медалийг
авсан Баруун-Урт сумын нэгдүгээр сургуулийн сурагч А.Оюун-Эрдэнийг аймгийн засаг дарга хүлээн авч талархал илэрхийлэн,
мөнгөн шагналаар урамшууллаа.
Тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон баг тамирчдын долоо
нь Сүхбаатар аймгийн сурагчид байсан юм. Тиймээс мөн тэмцээнд оролцсон бусад сурагчид болон багш дасгалжуулагчдад мөн хүндэтгэл илэрхийлж урамшуулжээ.
Логик пазлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд болсон юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 25 орны 138 оролцогч 3 өдөр, 21 раундын нийт 317 логик пазл бодож, оюун ухаанаараа өрсөлджээ.
Тэмцээний U18 насны ангилалд сурагч А.Оюун-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бөгөөд энэ нь Монгол Улсын анхны медаль гэдгээрээ онцлог юм.