СҮХБААТАР: 600 километр замыг мориор туулж Агтана хүрээтэд иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-19 19:25:34

Баруун-Урт 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар сумын адуучин залуу Б.Оюунбаатар Агтана хүрээт хүлэгч эрсийн наадмыг зорьж 600 километр замыг мориор туулан иржээ.

 

Гурван хөтөлгөө морио сэлгэн замаа хоёр шөнө, гурван өдөрт туулсан байна. Тус наадмыг анх удаа ийн зорин ирсэн бөгөөд замдаа гарахаас өмнө морьдоо сайтар бэлдэн сойж, маш сайн хөнгөлсөн гэнэ. Эр хүний хийморийн овооноо гарч авшиг авсан, хүлэг морьдынхоо ч шандсыг сорьсон гайхалтай аялал байсан тухайгаа тэр ярьжээ.

 

Түүний энэхүү чин хүсэл, эр зоригийг үнэлж наадмыг зохион байгуулагчдын зүгээс тусгайлан талархал, хүндэтгэл илэрхийлжээ. Хурсан олон ч халуун алга ташилтаар угтан авч, урам хайрласан байна.


 

関連ニュース